15 хоног үлдлээ · 11-р сарын 6–8 · Хавай спорт комплекс

Удирдамж

МББСБХ-ны нэрэмжит 5 төрөлт IV Бага олимп

PDF татах

Ерөнхий мэдээлэл

Зохион байгуулагч
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо · 2024 оны III Бага олимпын шилжин явах цомын эзэн Netcapital Financial Group
Хугацаа
2026 оны 11-р сарын 6, 7, 8 (3 хоног)
Газар
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, ТЭЦ-4-ийн урд — Хавай спорт комплекс
Хамрах хүрээ
Холбооны гишүүн ББСБ-ууд; урилгаар СЗХ-ны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид
Техникийн зөвлөгөөн
2026-10-23, 15:00 — Edu Park төв
Мэдүүлэг, хураамж
2026-10-22-ны дотор МББСБХ-нд тушааж баталгаажуулна
Нээлт
2026-11-07, 12:00 — тамирчид хувийн дугаар бүхий жигд хувцастай жагсаж оролцоно

Хуваарь

  • Волейбол — 11-р сарын 6, 7, 8
  • Шатар, Дартс, Корнхол — 11-р сарын 7
  • Ширээний теннис — 11-р сарын 8

Бүрэлдэхүүн

  • Волейбол: 10 гишүүнтэй эрэгтэй баг, 10 гишүүнтэй эмэгтэй баг
  • Ширээний теннис: эрэгтэй, эмэгтэй (ганцаарчилсан)
  • Дартс: 3 гишүүнтэй баг (багт 1 эмэгтэй заавал байна)
  • Шатар: эрэгтэй, эмэгтэй (ганцаарчилсан)
  • Корнхол: 2 гишүүнтэй баг (эрэгтэй 1, эмэгтэй 1)

Багуудад тавигдах шаардлага

  1. Тамирчид тэмцээний төрлөөс шалтгаалж эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багаар оролцоно.
  2. Холбооны гишүүн ББСБ-ууд дангаараа эсвэл бусад ББСБ-уудтай хамтран ангилал тус бүрд 2 хүртэлх баг, тамирчин оролцуулна.
  3. Волейболд 20-оос дээш ажилтантай ББСБ дангаараа, 20-оос доош бол 3 хүртэлх ББСБ хамтарч баг бүрдүүлж болно.
  4. Багийн тамирчид тухайн ББСБ-ын үндсэн ажилтан (доод тал нь 3 сар) байна. Дээд лигт тоглодог/тоглож байсан 2 хүртэлх тамирчин оролцох боломжтой, талбайд 1 хүртэл гарна; тэдгээр нь 6 сар нийгмийн даатгал төлсөн байна.
  5. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагааг (эх хувь) шалгаж мандат олгоно.
  6. Оноо, хугацаа, тоглолтын системийг техникийн зөвлөгөөнөөр эцэслэнэ. Сугалаа сугалснаас хойш бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй.
  7. Бичиг баримтын зөрчил гаргасан багийг тэмцээнээс шууд хасна (өмнөх тоглолтын үр дүн хэвээр).
  8. Тоглолт эхлэх цагаас 5 минут хоцорсон багийг хожигдсоноор тооцно.
  9. Маргааныг зөвхөн багийн ахлагчаар дамжуулан ерөнхий шүүгч, зохион байгуулах комисст тавьж шийдвэрлүүлнэ.
  10. Баг тус бүр өнгө, лого, нэр, хувийн дугаар бүхий жигд хувцаслалттай байна.

Хариуцлага

Багууд харилцан бие биенээ хүндэтгэж, шударга өрсөлдөнө. Ёс зүйн зөрчил гаргасан тамирчдад тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна. Спорт зааланд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно.

Их онооны систем

БайрВолейболБусад
1-р байр128
2-р байр117
3-р байр106
4-р байр95
5–8-р байр84
Хэсгээсээ шалгараагүй52

Нэг байгууллагаас нэг ангилалд 2 баг оролцвол дээгүүр байрны оноог тооцно. Оноо тэнцвэл алтан медалийн тоогоор.

Бүртгэлийн хураамж

Волейбол1 баг800,000₮
Ширээний теннис1 хүн90,000₮
Дартс1 баг230,000₮
Шатар1 хүн90,000₮
Корнхол1 баг160,000₮
МББСБХ Netcapital

© 2026 Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо · Netcapital Financial Group